Хүний нөөц

Чанараар танигдсан Хамт олон

Чинбулаг ХХК нь хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд доорх ажлын байруудад чадварлаг боловсон хүчин хайж байна.
Бид ажилтнууддаа ажиллах таатай орчин, сурч хөгжих боломж, нийгмийн халамж үзүүлэх болон бусад олон төрлийн хөнгөлөлт урамшуулал, хангамж олгон ажиллаж байна.

Бидэнтэй нэгдсэнээр Та:

  •  Чадварлаг мэргэжлийн нөхөрсөг хамт олон
  •  Шинэ санал санаачилгыг байнга дэмжин урамшуулдаг
  •  Ажилтан бүрт өсөн дэвших боломж адил тэгш олгогдсон
  •  Гүйцэтгэлд тулгуурласан урамшууллын тогтолцоотой
  •  Бизнесийн бусад салбарт хөрвөн ажиллах боломж
  •  Өрсөлдөхүйц цалин урамшуулал

тай болох юм.

Нээлттэй ажлын байр

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  •  Ажлын байрны тодорхойлолтонд заасны дагуух ажил үүргийг гүйцэтгэнэ

Тавигдах шаардлага:

  1. Бизнесийн удирдлага, борлуулалт маркетингийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх
  2. Харилцааны өндөр соёлтой, чөлөөтэй харьцах чадвартай, ажилч хичээнгүй Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  3. Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай
  4. Хурдан шуурхай, нягт нямбай
  5. Компьютерийн хэрэглээний программууд болон интернет орчинд чөлөөтэй ажиллах чадвартай

Анкет бөглөх

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Салбарын өдөр тутмын тооцоо бүртгэл хийх, мэдээ тайлан гаргах

Тавигдах шаардлага:

  1. Хувийн зохион байгуулалт сайтай,харилцааны соёлтой, сэргэлэн цовоо, цэвэрч нямбай, аливаа нөхцөлд түргэн сэтгэж оновчтой гаргалгааг сонгож чаддаг мэдрэмжтэй
  2. Ажлыг цаг хугацаанд нь түргэн шуурхай гүйцэтгэх, ачаалал даах чадвартай, ажлын цагийг зүй зохистой ашиглаж чаддаг, хөрвөх чадвартай
  3. Компьютерийн хэрэглээний программ дээр маш сайн ажилладаг
  4. СЭЗДС, МУИС-н ня-бо мэргэжлээр төгссөн байх,
  5. Баг хамт олноороо ажиллах, бие дааж хариуцлага хүлээх, удирдан зохион байгуулах чадамжтай
  6. Салбарын жижиг тайлан мэдээ гаргах туршлагатай
  7. Ярианы англи эсвэл хятад хэлийг маш сайн эзэмшсэн байх
  8. Санхүүгийн программ дээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Анкет бөглөх

Гүйцэтгэх үүрэг:

  • Төслийн санал боловсруулах
  • Төслийн судалгаа хийх
  • Төслийн үйл ажиллагааг удирдан, зохион байгуулах
  • Төлөвлөгөө боловсруулах, санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулахад туслалцаа, дэмжлэг үзүүлэх
  • Төслийн танилцуулга бэлтгэх
  • Төслийн бичиг баримт боловсруулах
  • Төслийн гүйцэтгэл, нөхцөл байдалд шинжилгээ хийх
  • Төслийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, шинжилгээ, үнэлгээ хийх 
  • Төслийн хөрөнгө оруулалтын шинжилгээ хийх

Тавигдах шаардлага:

  1. Хувийн зохион байгуулалт сайтай,харилцааны соёлтой, сэргэлэн цовоо, цэвэрч нямбай, аливаа нөхцөлд түргэн сэтгэж оновчтой гаргалгааг сонгож чаддаг мэдрэмжтэй
  2. Ажлыг цаг хугацаанд нь түргэн шуурхай гүйцэтгэх, ачаалал даах чадвартай, ажлын цагийг зүй зохистой ашиглаж чаддаг, хөрвөх чадвартай
  3. Компьютерийн хэрэглээний программ дээр маш сайн ажилладаг
  4. Баг хамт олноороо ажиллах, бие дааж хариуцлага хүлээх, удирдан зохион байгуулах чадамжтай.
  5. Бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр  бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсролтой, төсөл, хөтөлбөрт гүйцэтгэх ажилтны ажлын туршлагатай.

Анкет бөглөх