Танилцуулга

Та болон таны гэр бүлд энэ сайхан өдрийн мэндийг хүргэхийн хамтаар компанийнхаа тухай товч танилцуулгыг хүргэе! 

           Чинбулаг ХХК нь Барилгын салбарт 2010 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж байна. Манай хамт олон улс орныхоо хөгжил дэвшил, болон ирээдүй хойч үеийн залгамжлагч болсон хүүхэд залуучууддаа зөв төлөвлөлттэй хотод, эрүүл аюулгүй, ногоон цэвэр цэмцгэр, сайхан, тайван, амар амгалан амьдрах бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлэхэд сэтгэл, зүтгэл зорилго нэгдэж ажилладаг.  Бид өндөр хөгжилтэй улс орнуудын жишигт нийцсэн сайхан хот, улс бий болгож түүгээрээ бахархаж амьдрах нь хүн бүрийн хамгийн нандин хүсэл байдаг гэж үздэг тул Олон Улсын стандарт шаардлага хангасан “Шилдэг” гэж тооцдог бараа материал ашиглаж байгаль экологийн тэнцвэрт байдалд анхаарлаа хандуулах нь өнөөгийн нөхцөл байдлын амин чухал асуудал учраас аливаа төслийг хэрэгжүүлэхдээ цогцоор нь бүтээн байгуулах, ногоон орчинг түлхүү бий болгох хөрсний болон агаарын бохирдлыг бууруулах зарчимд тулгуурлан төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлдэг. Бид өнгөрсөн хугацаанд оффис, үйлчилгээ, орон сууц, зочид буудлын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ажилласан. Ингэхдээ өөрийн болон туслан гүйцэтгэгч компаниар дамжуулан дутагдалтай байгаа ажлын байрны тоог нэмэгдүүлж чадварлаг боловсон хүчнээ гадаадад гарч ажиллахаас сэргийлж тэдний үнэ цэнэтэй ур чадвар, мэдлэг оюуныг хөгжүүлэн дээшлүүлж, хийсэн хөдөлмөр  бүтээлийг нь  эх орондоо авч үлдэхийг гол зорилго болгон ажилладаг. Энэ нь бид бүгдийн нийгэм болон улс эх орныхоо өмнө  хүлээсэн томоохон хариуцлага юм.

Бидний энэхүү  хүсэл зорилгод нийцэн хамтран ажилладаг харилцагч түншүүд болон хэрэглэгчид та бүхэндээ гүн талархал илэрхийлээд цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт бид бат итгэлтэй байна.

 

0
Төсөл хэрэгжүүлэв
0
харилцагчтай болов
0
цагийг зарцуулав