Америк хосууд бүтэн жилийн турш өөрсдийн мөрөөдлийн “гэр”-ийг барьжээ.

Таны мөрөөдлийн байр ямар байх вэ? Хотоос зайдуу том байшин уу? эсвэл тэнгэр баганадсан өндөр байшингийн дээд давхарт байртай болох уу? Эсвэл бүр том орд харш, хөдөө тосгонд авсаархан хөөрхөн байшин уу? Хувилбарууд бол маш олон. Хэрвээ таныг гэрт амьдраач гэвэл та юу гэх үү? Та лав нэг их тоож авч хэлэлцэхгүй биз, гэхдээ Зак болон Николийн барьсан гэрийг хараад өөр бодолтой болно байх. АНУ-ын Орегон мужийн Портленд хотоос 20 минут явах зайд тэд мөрөөдлийн гэрээ босгожээ. Тэдний гэрийг хараад та ч гэсэн ийм л гэртэй болохыг өөрийн эрхгүй хүснэ.
Эх сурвалж: Xopom.com