Ирэх сарын 1-нээс бүрэн ашиглалтад орж, иргэдэд үйлчлэх эмнэлгүүд

Аравдугаар сарын 1-нд  бүрэн ашиглалтад орох эмнэлгүүдийн иргэдэд үзүүлэх үзлэг, оношилгоо, эмчилгээ, аппарат, тоног төхөөрөмжүүдийн тухай онцлон хүргэе.

1. Монгол-Япон сургалтын эмнэлэг

Тус эмнэлгийг Японы Засгийн газарын долоо тэрбум 985 иенийн буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар барьж, 1 тэрбум 393 сая иенийн үнэ бүхий хамгийн орчин үеийн, өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүдийш суурилуулсан байна.

Японы туршлага, техник технологийг эх орондоо нутагшуулах зорилгоор тус эмнэлэт Японы Токүшима Их сургуулийн эмнэлэг, Эхима Их сургуулийн эмнэлгийн профессор, зөвлөх багш нартай хамтран “Монгол-Япон сургалтын эмнэлгийн менежментийг төгөлдөруүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.

Монгол-Япон сургалтын эмнэлэг нь ирэх сарын 01-ний өдрөөс иргэдэд амбулаторийн үзлэг оношилгоо хийж эхлэх бөгөөд эхний ээлжид үзлэг, оношилгоо, уламжлалт, сэргээн засах гэсэн дөрвөн тасаг иргэдэд үйлчилнэ. 

Цаашдаа олон улсын болон үндэсний шилдэг их, дээд сургуулиудад мэргэжил дээшлүүлж, бэлтгэгдсэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд дараах тасгуудаар эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Үүнд, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасаг, мэс заслын тасаг, хагалгаа, мэдээгүйжүүлэгийн тасаг, мэдрэлийн тасаг, дотрын тасаг, хүүхдийн тасаг, эмэгтэйчүүдийн тасаг, Монголын Уламжлалт Анагаах Ухааны Үндэсний төв, Эмнэлзүйн төв лаборатори, Радиологийн төв, Дурангийн төв зэрэг орно.

Тус эмнэлэг нь үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх зорилгоор үйлчлүүлэгчийг дэмжих алба байгуулсан байна.

2. Үндэсний оношилгоо эмчилгээний төв

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн харьяа Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн бүх тоног төхөөрөмж нь ирж дууссан. Мөн аравдугаар сарын 01-нээс харьяалал харгалзахгүйгээр иргэдэд үйлчилж эхлэх юм байна. Ингээд тус төвийн чухал оношилгооны аппаратуудтай танилцъя.

Теслагийн соронзон үелзүүрт резнанст томографийн MR шинжилгээ- Энэ нь маш бага рентген туяаны ачааллаар өндөр дүрслэлтэй юм.

Давуу талууд.

 1. Зүслэг хоорондын зузаан 0.28 мм буюу маш нимгэн

2. Артифакт буюу рентген туяаны гажуу тусгал үүсэлт багатай

3. Эдийн зааг болон орон зайн нарийвчлал өндөр

4. Шинжилгээний үргэлжлэх хугацаа богино, өвчтөн удаан хугацаанд амьсгалаа түгжих шаардлагагүй

5. Зүрх, тархи, элэг гэх мэт амин чухал эрхтнүүдийн судасны байршил зүй, нарийсал, бөглөрөлийг илүү ялган тодоор дүрслэх,

6. Хэвлий болон цээжний хөндий, тархи, зүрх, булчин, ясны эмгэгүүдийг эрт үед илрүүлэн оношлох юм.

Иргэдэд илүү ая тухтай, хурдан аюулгүй, тав тухтай мэдрэмжийг төрүүлнэ. Аппаратнаас гардаг дуу чимээ илүү багассан. Үйлчлүүлэгчид зориулагдсан гэрэл болон хөгжимтэй.

Эх сурвалж: Itoim.mn