Дотроос нь харцгаая: Ателье де Люмьерд нээгдсэн “Dreamed Japan” дижитал үзэсгэлэн

Францын нийслэл Парис хотын Ателье де Люмьер дижитал урлагийн музейд "Dreamed Japan" хэмээх Японы дүрслэх урлагийн гайхамшгийг харуулсан дижитал үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Японы урлаг барууны дүрслэх урлаг, архитектур, уран баримал тэр дундаа импрессионизм болон авангард уран бүтээлчдэд хэрхэн нөлөөлж байсныг илэрхийлэхийг зорьжээ.

Эдгээр өдрүүдэд Ателье де Люмьер музейн танхимд зураач Кацусика Хокусай, Утагава Куниёси, Утагава Кунисада зэрэг Эдогийн эрин үеийн алдартай зураачдын зургууд болон Японы өв уламжлал, соёлыг харуулсан дижитал инсталляцууд тавигджээ. Тухайлбал нэг танхимд зураач Кацусика Хокусайгийн "Канагавагийн их давлагаа" хэмээх зураг "амь орон" давлагаалах бол өөр нэг танхимд галт дэнлүүнүүд агаарт хөвж байгаа харагдлаа.

Түүнчлэн энэхүү үзэсгэлэнд Клод Дебюсси, Рюити Сакамото зэрэг алдартай хөгжмийн зохиолчдын бүтээлүүд дижитал инсталляцуудын ард эгшиглэжээ.

https://youtu.be/QF6R09vpBMo 

Эх сурвалж: Buro247.mn