“Game of Thrones” цувралын сүүлийн бүлгийг 17 сая хүн үзэж дээд амжилт тогтоов

“Game of Thrones” цувралын хамгийн сүүлийн буюу 8 дугаар бүлгийн эхний ангийг HBO сувгаар 17.4 сая хүн үзжээ. Ийнхүү энэ анги өмнөх ангиудтай харьцуулахад хамгийн өндөр хандалт авч, дээд амжилт тогтоосон байна.

Тус цувралын 7 дугаар бүлгийн төгсгөлийн ангийг хоёр жилийн өмнө HBO сувгаар 16.9 сая хүн үзэж байсан юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Game of Thrones” цувралын тухай жиргээ твиттерт 5 сая хүрч, 11 сая удаа дурдагдсан байна. Твиттерийн тэргүүлэх 10 жиргээний ихэнх нь 8-р бүлгийн сүүлийн ангийн талаар байжээ.  

Тус кино 2007 оноос эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэлсэн бөгөөд дэлхийн 150 орон HBO- өөр шууд дамжуулан үзэх боломжтой.

Сонирхуулахад, “Nielsen”-гийн мэдээлснээр 2018 оны хамгийн их үзэлттэй шоу нэвтрүүлэгт “Roseanne”, “NCIS” болон “Big Bang Theory” цувралууд багтсан байна.

Эх сурвалж: news.gogo.mn