Самсунгийн шинэ шийдэл: Сугардаг, эргэдэг гурвалсан камер

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани дундаж ангиллын үнэтэй Galaxy A80 загварын ухаалаг гар утсаа танилцуулжээ.

Сонирхолтой нь энэ утас зөвхөн ар талдаа гурван ширхэг камертай. Нүүрэн хэсэгт нь бүхэлдээ дэлгэц байрлажээ.

Харин сэлфи хийх үед арын камертай хэсэг эх биенээсээ дээш сугарч, камер нь эсрэг тал руугаа 180 градус эргэдэг механизмтай юм байна.

Ийм эргэдэг камертай болсны хүчинд A80 загварын 6.7 инчийн Super AMOLED дэлгэцэнд нүүрний камерт зориулсан ямар нэг оруулга гаргаагүй ажээ.

Гурвалсан камер нь 48 мегапикселийн үндсэн камер, 8 мегапикселийн өргөн өнцгийн камер, ToF (time-of-flight) тусгай мэдрэгчтэй камераас бүрдэж байна.

Камер нь эх биенээсээ сугарч гардаг, бас эргэдэг ийм механизмтай шийдэл өмнө нь гар утас үйлдвэрлэгчдээс гарч байгаагүй юм.

3,700mAh багтаамжтай батарей, 8GB RAM, 128GB санах байгууламжтай, дэлгэцэн дотроо хурууны хээ уншигчтэй Galaxy A80 загвар нь алтлаг, цагаан, хар гурван өнгөтэй тавдугаар сарын 29-нд зах зээлд гарах гэнэ.

Харин үнэ нь ямар байх талаар Самсунгаас мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: ikon.mn

https://youtu.be/GzM1FwLV3Ds

Минимал хэв маягт дурлагсаддаа угаалгын өрөөний өвөрмөц санаануудийг хүргэж байна.

Cedar City Residence


Минимал хэв маягт дурлагсаддаа угаалгын өрөөний өвөрмөц санаануудийг хүргэж байна.

Cedar City Residence