Дэлхийн хамгийн өндөр барилга Burj Dubai-ийн тухай сонирхолтой баримт

Дэлхийн хамгийн өндөр барилга Burj khalifa-ийн тухай сонирхолтой баримтууд

Бурж-халиф бол Дубай хотын төдийгүй дэлхийн хамгийн өндөр барилга юм. 828 метрийн урттай, 162 давхар, 9 дээд зэрэглэлийн зочид буудалтай, нийт өртөг нь 4,1 тэрбум доллар. Шанхай цамхаг өндрөөрөө хоёрт орно- 632 метр. Эйфелийн цамхгаас 3 дахин өндөр. Уг барилгын 452 метр хүртэл хүн гарч болно, нийт 162 давхар бөгөөд 1 нь газар доорх давхар, нийт 58 цахилгаан шаттай бөгөөд секундэд 10 метр хурдална /дэлхийн хамгийн хурдан цахилгаан шат/ Дубайд байралдаг Бурж-Халиф цамхагийн /анхны нэр нь Бурж-Дубай/ байжээ. Барилгын ажлыг Өмнөд солонгосын Samsung Engineering and construction хийж гүйцэтгэжээ.

Рекорд: Хамгийн өндөр, Хамгийн өндөрт орших орон сууц, Хамгийн их давхартай барилга, Хамгийн өндөрт гарах цахилгаан шат. Энэ аугаа том барилгыг барихад маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа орсон нь тодорхой. Зарим эд ажлын үед барилга дээр 12000 гаруй хүн зэрэг ажиллаж байжээ. Барилгад маш их барилгын материал орсон Аэробус А380 онгоц 5 ширхэгийг хийх хэмжээний алюмен, 55000 тонн арматур төмөр, 110000 тонн бетон. Бүгдийг нийлүүлэн тооцвол 100000 зааны жинтэй тэнцэнэ. Энэ аврага том байшинд маш их эх үүсвэр шаардлагтай. Жишээ нь өдөрт 950000 литр ус ашигладаг. Цахилгааны хэрэглээ нь ч мөн өндөр, харьцуулан тайлбарлавал 360000 ширхэг 100 ваттын гэрэл зэрэг асаж байдаг. Байнгын төгс харагдаж байх 26000 шилэн хавтанг хэрхэн цэвэрлэх вэ? Цэвэрлэгээний ажлыг тус бүр нь 13 тонн жинтэй 12 машин, 36 цэвэрлэгчийн хамтаар гүйцэтгэдэг ажээ. Бурж-халифийн дизайныг гименокаллис гэх цэцгээс авчээ- гол ишнээс нь урт урт навч ургадаг. Бурж-халифийн гурван далавч нь эдгээр навчийг санагдуулдаг аж.