Шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулган шинээр барих төсөл эхэллээ.

 Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203, 2018 оны А/122, А/785 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай жагсаалтад орсон орон сууцны барилгын төслийг боловсруулж, буулган шинээр барих ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтыг зарлажээ.

   Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 төгрөгийн төлбөрийн баримтыг хавсаргасан байна.
Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 100200051054 тоот данс /Компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичих/ Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14.30-16.00 цагийн хооронд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 13 давхрын 1308 тоотод хүлээн авна.

 Сонгон шалгаруулалтад оролцогчид дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга 2016,2017 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт Татвар, нийгмийн даатгал болон нийслэлийн Шүүхийн нэгдсэн архиваас авсан тодорхойлолт, Нотариатаар баталгаажуулсан түншлэлийн гэрээ /2 ба түүнээс дээш тооны аж ахуйн нэгж хамтарч консорциум хэлбэрээр төсөл хэрэгжүүлэх саналтай бол заавал ирүүлнэ/, Барилгын төсөл, Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гарсан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт, Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө, Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл. Санхүүгийн эх үүсвэр/ төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж баталгаажуулсан байх/

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ:

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Ц.Жигжиджавын гудамж – 7/1, Нийслэлийн Засаг захиргааны II байр
“Хан гарди ордон” 13 давхар 1308 тоот

Эх сурвалж: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар