Цэцэрлэгт орсон Г.Буянбаатар хүү багш болох мөрөөдөлтэй

Г.Буянбаатар хэмээх таван настай хүү өглөө бүр нийслэлийн 135 дугаар цэцэрлэгийн үүдэнд байрлах сандал дээр суугаад цэцэрлэгт ирж байгаа хүүхдүүдийг харан суудаг болжээ. Цэцэрлэгийн ажилчид хүүг гэрт нь хүргэж өгөх гэхээр “Би цэцэрлэгт л явмаар байна” гэж хэлдэг байсан аж. Цэцэрлэгийн ажилчид нөхцөл байдлыг эрхлэгч А.Анхмаад хэлснээр хүүг цэцэрлэгт авчээ.