2019 оны обойн шилдэг загварууд

Ханын интерьерийн шийдэлд олон төрлийн материал хэрэглэж байгаа боловч өөрийнхөө хэв маягийг алдахгүй, тав тухтай гоёмсог байдлыг бүрдүүлдэг обой нь үндсэн материал болсоор байгаа ба сүүлийн үед загвар дизайн нь шинэчлэгдэж байгаль, хүний эрүүл мэндэд  ээлтэй технологиор үйлдвэрлэгдэж байна.

Гоёмсог обой-ямар ч төрлийн интерьерт зохицно
 

Нэхмэл обой 2019-хананд дахин давтагдашгүй өнгө төрх нэмнэ.
2019 оны чиг хандлагад дэлхийн алдартай дизайнаруудын студээс санал болгож буй обой нь скандинавын хэв маягт суурилсан нэхмэл обой юм.  Ийм загвар нь маш өвөрмөц харагддаг, учир нь хээ нь зузаан утсаар хийсэн нэхмэл даавуун дүр төрхийг илэрхийлдэг  юм.
Нэхмэл обойгоор зөвхөн нэг талын ханыг бүрвэл тохиромжтой ба илүү тансаг тав тухтай байдлыг бүрдүүлэхийн тулд буйданг тавьж ханын хэв маягтай ижил том сүлжмэл хээтэй бүтээлэг тавих нь тохиромжтой.
Нэхмэл обой-интерьерийн загварт өнгө төрх нэмж тав тухтай, дулаан орчинг бүрдүүлнэ.

Гоёмсог 3d обой 2019-хамгийн сайн сонголтын нэг.
Сүүлийн үед ердийн обойг тансаг өргөн том хэмжээтэй зураг хээтэй болгохын тулд  гурван хэмжээст хэвэлмэл аргыг хэрэглэж байна.
Олон төрлийн бүтэц, өнгө, геометрийн дүрсийн дуураймал нь бодитой мэт харагдаж, гайхалтай сэтгэл татам уур амьсгалыг бий болгодог, гэрэлтсэн сонголтуудтай.
3D обойг ашиглахдаа дизайнеруудын зөвлөмжийг дагаж мөрдөх нь чухал ба ханын нэг тал, буланг бүрэх нь зохимтой ба үлдсэн талуудыг цулгуй, нэг хэв маягийн өнгө аястай засал хийх нь чухал

 Эх сурвалж: Barilga.mn