Дотроос нь харцгаая: Dior брэндийн Лондон дахь поп-ап дэлгүүр

Намар-өвөл 2019 цуглуулгад зориулан

Dior загварын ордон намар-өвөл 2019 цуглуулгад зориулан Лондон хотын Harrods худалдааны төвд поп-ап дэлгүүр нээлээ. Бүтээлч захирал Мария Грация Кьюри намар-өвөл 2019 цуглуулгад зориулан 1950-аад оны үед Их Британид дэлгэрч байсан "Тедди охид" хэмээх соёлын хөдөлгөөнөөс сэдэвлэсэн загваруудыг урлажээ. Тэрээр поп-ап дэлгүүрийг цуглуулгын гол дүр болох "Тедди охид" болон Англи орныг санагдуулам байдлаар тохижуулсан байна.

Cонирхуулахад Тедди охид гэдэг нь рок-н-ролл хөгжимд дурлагч, хослол, эрэгтэйлэг хүрэм зэргээр гоёх дуртай дайны дараах үеийн нийгмийн хатуу ширүүн байдлыг эсэргүүцэгч, ажилчин ангийн залуу охид байсан ба Их Британийн соёлын түүхэнд Тедди залуусыг чухалчлан авч үздэг байжээ.

Поп-ап дэлгүүрийг бүхэлд нь Тедди охидын стилийг санагдуулам улаан, ногоон, хар өнгийн дөрвөлжин хээгээр чимэглэсэн бол Лондон хотын илэрхийлэл болох утасны бүхээг, такси зэргийг дэлгүүрийн гадна талд байршуулсан байна. Дашрамд дурдахад уг поп-ап дэлгүүр наймдугаар сарын 31-нийг хүртэл ажиллах болно. Энэ үеэр Dior-ын шинэ улирлын загваруудаас худалдан авах боломжтой юм байна.

Минимал хэв маягт дурлагсаддаа угаалгын өрөөний өвөрмөц санаануудийг хүргэж байна.

Cedar City Residence


Минимал хэв маягт дурлагсаддаа угаалгын өрөөний өвөрмөц санаануудийг хүргэж байна.

Cedar City Residence