Зай багатай байрыг тохижуулах оновчтой шийдэл

            Орон зай багатай байрыг тохижуулах амаргүй. Тавилга, өнгө, орон зайг зөв ашиглахгүй бол замбараагүй, тав тухгүй харагддаг. Тиймээс мэргэжилтнүүд энэ нөхцөлд зөвлөхдөө гэрээ тэр чигт нэг өнгө, зохицсон хэв маягаар тохижуулахыг санал болгодог. “Y DEZEEN” интерьерын студиэс гаргасан  шийдлийг танилцуулж байна. Энэхүү нэг өрөө байрыг тохижуулахдаа ижил өнгийг сонгосон төдийгүй зочны хэсгийн ханыг модон байхаар зохион байгуулсан байна. Мөн тусгаарлагч ханыг ашиглан зочны болон гал тогооны хэсгийг зааглаж, ханандаа зурагт өлгөж, тохирсон жижиг тавиурыг тавихад  л зочны хэсэг бүрдэж байна.  Харин хоолны ширээ хэсгийг толь ашиглан онцгойлсон төдийгүй ногоон өнгөтэй сандлыг сонгосон байна. Энэ нь ижил өнгөөр дагнан тохижуулсан орон сууцанд өнгө нэмдэг. Ажлын хэсэгт бүхий л хэрэгцээт зүйлийг багтааж болохоор шүүгээтэй  байхаар зохион байгуулсан байна. Гал тогоо хэсгийг минималист хэв маягаар тохижуулжээ. 

Эх Сурвалж: Barilga.mn