Оффисын тавилгын 4 чиг хандлага

Оффисын орон зай үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран үргэлж шинэлэг, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн байх нь үйлчлүүлэгчдийг татаж, ажилтнуудыг сэтгэл хангалуун байлгахын үндэс суурь болдог. Мэдээж оффис бүр өөрийн гэсэн өвөрмөц дизайнтай байх учиртай хэдий ч орчин үед нийгмийн хувьслын улмаас хувь хүний ажиллах арга барил болон хэрэгцээ өөрчлөгдөж байгаа тул ажил олгогчид дэлхийд хүчээ авч байгаа үндсэн чиг хандлагуудыг өөрийн оффистоо тодорхой хэмжээгээр тусгаж байх нь чухал юм. Энэ онд давамгайлах үндсэн дөрвөн трендийг онцлохдоо бид Монголд хамгийн сүүлийн үеийн дизайнтай, өндөр зэрэглэлийн оффисын тавилга санал болгодог Sunon брэндийг танилцуулж, уг брэндийн жишээ дээр хэрхэн модерн оффис бий болгох боломжтойг харууллаа.

Sunon брэнд нь 1991 онд үүсгэн байгуулагдсан ба оффисын тавилга, гэр ахуйн тавилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт мэргэшдэг, олон улсад алдартай тансаг зэрэглэлийн брэнд юм. Одоогоор нийт 89 улс оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг ба Alibaba, ICBC, Evergrande, Tencent, Saudi Aramco, ABC, Sinopec, Tata, Pepsi зэрэг дэлхийн 500 гаруй томоохон компаниудтай хамтардаг билээ. Sunon брэндийн гол онцлог нь офиссын талбарт мэргэшсэн 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй R&D буюу судалгаа ба хөгжүүлэлтийн баг бүрдүүлэн судалгааны ажлуудаа Германд явуулдагт оршдог юм. Мөн брэндийн ерөнхий дизайнераар салбартаа нэртэй Италийн архитектор Клаудио Беллини ажилладаг нь бүтээгдэхүүнүүдийн дизайн хамгийн сүүлийн үеийн нарийн технологийг агуулсан, контемпорари байж чаддагийн гол нууц билээ.

Биофилик дизайн улам бүр хүчээ авч байгаа өнөө үед байгалийн гаралтай элементүүд бидний оффисын орчинд ч мөн нэвтэрч байна. Цэвэр мод ба чулуу гэх байгалийн материалууд, ургамал, цэцэгс зэрэг нь стресс тайлж, ажиллагсдыг илүү байгальтай ойр, тайван мэдрэхэд нь туслах юм.

Sunon-ийн хувьд 7 plus гэх технологиор бүтээгдэхүүнээ боловсруулдаг ба бензол, метилбензол, диметибензин, формальдегид болон хортой хүнд металлыг огт ашигладаггүй байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна тэд том хэмжээтэй модон офиссын ширээ, шүүгээ зэргийг байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй будгаар бүрхдэг байна. Тавилгууд нь байгалийн модны өнгөтэй тул оффисын орчинд тайван уур амьсгал бий болгож өгнө.

Сэтгэлзүйчдийн онцолдгоор ажлын талбар дээр хүн бүрт өөрийн гэсэн хувийн орон зай байх нь илүү тайван бөгөөд ухаалаг шийдвэр гаргахад нь нөлөөлж, бүтээлч байдлыг нь нэмэгдүүлдэг байна. Ийм ч учраас сүүлд ажил олгогчид ажилчиддаа чөлөөтэй холхиж болох том орон зайд тусдаа ширээ олгон, ажил дээрээ ч өөрийн гэсэн жижиг бүтээлч ертөнц бий болгох боломжийг нь бүрдүүлэн өгч байна.

Sunon брэндэд уулзалт хийхэд хувийн нууцлалыг хангахуйц дэлгэцээр хуваагдсан оффисын ширээ, уулзалтын зайг тусгаарлах файлын кабинет зэрэг нээлттэй оффисын орон зайг ухаалгаар тохижуулж болох тавилгууд бий.
 

Сүүлийн хэд, хэдэн жилийн туршид цагаан өнгө ноёрхсон бол одоо бараан өнгөтэй модон тавилгууд эргээд тренд болж байна. Бараан өнгийн тавилга оффисыг маш сонгодог хэв маягтай, өндөр зэрэглэлийн харагдуулдгаас гадна ногоон ургамлуудтай төгс уусаж өгдөг том давуу талтай.

Sunon-ийн дизайнерууд гүн бор өнгийн модон ширээ, сандал, шүүгээ ба тавиур зэргийг хөнгөн цагаан материалаар хийгдсэн футуристик элементүүдээр баяжуулж өгснөөр сонгодог дизайныг илүү модерн хийцтэй болгож чадсан байгаа.

 

Технологийн хөгжлийн ачаар орчин үеийн ажиллагсад ажлын ширээнээсээ хол, хаанаас ч хамаагүй ажлаа үргэлжлүүлэн хийх бүрэн боломжтой болсон. Тиймээс оффист уйтгартай хэвшмэл ажлын ширээнүүдээс гадна алжаал тайлах лоунж хэсэг байх нь их чухал. Ажилчид хоорондоо үр бүтэлтэй яриа өрнүүлэхээс гадна орчноо түр ч болов сольсноор толгой нь сэргэж, бүтээлч байдал нь нэмэгдэх болно.

Төрөл бүрийн тод өнгөтэй, контемпорари хийцтэй түшлэгтэй сандал, авсаархан минимал дизайнтай кофены ширээ, тухтай буйдангууд Sunon-д өргөн сонголтоороо худалдаалагдаж байна.

Sunon брэндийн оффисын тавилгын сонголтод хэд, хэдэн үндсэн цуглуулгууд бий. Жишээ нь Sharp нэртэй цуглуулгын хурц бөгөөд шийдэмгий загвартай тавилгуудын хамгийн нимгэн хэсэг нь 8 мм бөгөөд хатуу модоор хийгдэж, гал эсэргүүцэх гадаргуутай байдаг. Мөн оффист тайван, цэлгэр уур амьсгал бүрдүүлэх зориулалттай Sirius цувралын тавилгууд том хэмжээтэй, хадгалалтын функц сайтай, илүү тав тухтай байдгаараа алдартай. Үүнээс гадна энгийн бөгөөд хялбар хийцийг эрхэмлэдэг хүмүүст зориулсан Easy, ган материалтай хосолсон Linz, илүү өндөр зэрэглэлийн хийцтэй Lexon гээд тухайн албан байгууллагын чиглэл бүрд нийцсэн өргөн сонголттой тавилгууд байдаг билээ.

Эх сурвалж: http://www.buro247.mn/lifestyle/design/offisyn-tavilgyn-4-chig-khandlaga.html