2020 онд нээлтээ хийх Дубайн гайхамшиг

Дэлхийн хамгийн гайхалтай барилгууд сүндэрлэсэн Дубай хотноо  дахин нэг ер бусын уран барилга баригдаж байна. Уг барилгыг энэ онд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлуулан 2020 оны гуравдугаар улиралд нээлтээ хийхээр болсноо тус төслийн удирдагч Тимоти Келли өчигдөр хэлсэн байна.Дубайн газрын зургийг өөрчилж буй энэхүү гайхалтай барилгыг дэлхийн тэргүүлэгч дизайнер, архитекторуудын баг болох ”Kohn Pederson Fox Associates” загварыг нь гаргасан бөгөөд шинэ эрин үеийн чиг хандлагыг тодорхойлсон эко, ногоон байгууламжтай, тэнгисийн гайхамшиг, Арабын тэнгэрийг тольдон харах боломжийг бүрдүүлсэн тансаг зэрэглэлтийн ресорт, резиденс юм.
Уг цамхаг 185 м өндөр 43 давхар, гадна талбайдаа 17 га газар бүхий 42 хөл бөмбөгийн талбай, 90 усан сантай, 2000 гаруй залхагтай /jelly fish/ дэлхийн хамгийн том аккурам, 65000 төрлийн далайн амьтдыг харангаа усан доогуур аялах боломжийг бүрдүүлсэн төдийгүй ресторан , фитнесс, эрүүл мэндийн төв, гоо сайхны салон, уулзалт, хурлын танхим, дэлгүүр гэх мэт бүхий л зүйлийг нэгэн дор цогцлоожээ. Мөн усан парктай байх бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том, урт паркуудын тоонд зүй ёсоор орох юм.Харин дотоод интерьер заслын шийдлийг Sybille de Margerie хэмээх Францын дизайнер гаргажээ.

Эх сурвалж:barilga.mn