Zaha Hadid Architects-ын шинэ төсөл: “Катар 2022” ДАШТ-ын цэнгэлдэх хүрээлэн

Шинэ цэнгэлдэх хүрээлэн нээгдлээ

Zaha Hadid Architects архитектурын компани "Катар 2022" ДАШТ-д зориулсан 40 мянган хүний суудалтай Аль Жануб цэнгэлдэх хүрээлэнг барьж гүйцэтгэлээ. Катар улсын Аль Вакрах хотын эрэг дээр орших Аль Жануб цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахдаа Катар ард түмний загасчлахдаа ашигладаг "дау" хэмээх усан завинаас бүтээлч сэдэл авсан байна.

Цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр нь завины их биеийг санагдуулах бол гадна фасадыг Араб үндэсний хээ угалзнаас сэдэвлэжээ. "Катар 2022"-д зориулан есөн цэнгэлдэх хүрээлэн баригдаж байгаа бөгөөд уг төсөлд ZHA, Foster + Partners, Thom Craig Architects зэрэг дэлхийн алдартай барилга архитектурын компаниуд оролцож байгаа билээ.

Дашрамд дурдахад "КАТАР 2022" ДАШТ өвлийн улиралд буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 21-нээс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд зохион байгуулагдахаар болсон байгаа. Учир нь Катар улс зундаа маш халуун болдог тул ийнхүү өвлийн улирлыг сонгосон байна.

Эх сурвалж: Buro247.mn