Дотроос нь харцгаая: Усан доорх хамгийн том ресторан Under

Snøhetta архитектурын компанийн барьж гүйцэтгэсэн Under ресторан ашиглалтад ороход бэлэн болж, дотоод заслыг харуулсан анхны гэрэл зургууд цацагдлаа.

Газрын гадаргаас доош таван метрт байрлах Under рестораны дотоод заслыг хийхдээ царс мод, цэвэр арьс зэрэг байгалийн гаралтай материалуудыг түлхүү сонгожээ. Тухайлбал рестораны хана, тааз зэргийг царс модоор бүрсэн бол сандал, ширээг цэвэр мод болоод арьс ашиглан гар аргаар хийжээ. Ингэснээр зочдод илүү дотно, байгальтай ойртсон мэт сэтгэгдэл төрөх болно гэдгийг дизайнерууд онцоллоо. Мөн рестораны төв хэсэгт байрших шалнаас тааз хүртэл үргэлжилсэн аварга том цонхоор далайн гүнийг бүхэлд нь харах боломжтой ажээ. Under рестораны зохион байгуулагчид рестораны үйл ажиллагаанаас гадна далайн гүнийг судлах эрдэм шинжилгээний ажил явуулна гэдгээ онцолсон юм.

Эх сурвалж: Buro247.mn

Минимал хэв маягт дурлагсаддаа угаалгын өрөөний өвөрмөц санаануудийг хүргэж байна.

Cedar City Residence


Минимал хэв маягт дурлагсаддаа угаалгын өрөөний өвөрмөц санаануудийг хүргэж байна.

Cedar City Residence